2 сарын 13
Appearance
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 44 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 321 өдөр (өндөр жил бол 322 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 1462 - Вестминстерийн тунхагаар Английн хаан IV Эдуард Шотландын Ислегийн лорд болов.
- 1542 - Английн хаан VIII Хенригийн тав дахь гэргий Катерин Ховардыг садар самууныг сурталчилсан гэж үзэн цаазаар авчээ.
- 1633 - Алдарт одон оронч Галилео Галилейг сүмийн номлол зөрчсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа эхэлсэн байна.
- 1660 - Шведийн хаан X Чарльз Густаф өөд болсоноор түүний хүү дөрвөн настай XI Чарльз хаан ширээнд суужээ.
- 1689 - Английг Уиллиам болон Мери нар хамтран захирах болов.
- 1739 - Карналын тулаан: Ираны эзэн хаан Надер Шахын арми Карналын тулаанд Моголын эзэнт гүрнийг буулган авчээ.
- 1867 - Бельгийн Брюссель хотын гол гудамжуудыг барьж эхлэв.
- 1880 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон Эдисоны эффектийг олонд танилцуулжээ.
- 1913 - Манж Чин гүрэн мөхсөний дараа 13-р Далай лам Төвдийг тусгаар тогтнуулах тухай дөрвөн заалт бүхий баримт бичгийг Хятадын төв засгийн газарт өргөн барьжээ.
- 1914 - АНУ-ын Нью-Йорк хотноо Америкийн хөгжмийн зохиолч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэг байгуулагдаж, эрхээ хамгаалахаар болсон байна.
- 1931 - Британийн колони Энэтхэг нийслэлээ Калькутта хотоос Шинэ Дели рүү нүүлгэжээ.
- 1935 - АНУ-ын Нью Жерси мужийн Флемингтон хотын шүүх Алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалж, хөнөөсөн хэрэгт Брунао Хауптманныг буруутай болохыг тогтоожээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Герман, Унгарын цэргийн хүчийг Зөвлөлтийн "Улаан арми" буулган авсанаар Будапештийн бүслэлт зогсчээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Германы Дресден хотыг Их Британийн нисэх хүчин агаараас бөмбөгдөв.
- 1951 - Солонгосын дайн: Хятадын арми Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний эсрэг тулаанаа эхлүүлжээ.
- 1960 - Францын засгийн газар цөмийн зэвсгийн туршилт хийх шийдвэр гаргаснаар, цөмийн зэвсэг бүхий дэлхийн дөрөв дэх улс болов.
- 1961 - АНУ-ын Калифорни мужийн Оланча хотоос 500 мянган жилийн настай чулуу олджээ.
- 1978 - Австралийн Сидней хотод байрлах "Хилтон" зочид буудлын гадаа бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алджээ.
- 1983 - Италийн Турин хотын нэгэн кино театрт гал гарсаны улмаас 64 хүн амиа алдав.
- 1984 - ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд Константин Черненко суув.
- 1990 - Германы нэгдэл: Зүүн болон Баруун Германы удирдлагууд Германыг нэгтгэх хоёр шатлалт бодлого хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд зарлажээ.
- 1996 - Непалын хаант улс болон Непалын коммунист намынханы хооронд үүссэн улстөрийн маргаан иргэний дайн болж хувирав.
- 2004 - Харвард-Смитсонианы Астрофизикийн төв цул очир эрдэнээс бүтсэн жижиг одыг илрүүлжээ. Эрдэмтэд энэ одыг Битлзийн дуунаас сэдэвлэн "Люси" хэмээн нэрлэжээ.
- 2007 - Тайваны сөрөг хүчний тэргүүн Ма Йенг-Жү Гоминдан намын даргын суудлаа хүлээлгэн өгчээ. Тэрээр 2008 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан суудлаа хүлээлгэн өгсөн байна.
- 2008 - Австралийн Ерөнхий сайд Кевин Радд уугуул австраличуудын эсрэг ажиллагаа явуулж, бүхэл бүтэн үеийг үгүй хийсэн явдалд албан ёсоор уучлал гуйжээ.
- 2012 - Европын сансар судлалын агентлаг Европын холбооны анхны пуужин болох "Вега"-г хөөргөж, задгай сансарт гаргав.
- 2017 - Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзын нисэх онгоцны буудалд химийн халдлагад өртөн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1469 - Хебрью хэлийн дүрмийг зохиогч Элиа Левита (1549 онд нас барсан)
- 1599 - Ромын пап VII Александер (1667 онд нас барсан)
- 1766 - Английн нэрт эдийн засагч Томас Роберт Мальтус (1834 онд нас барсан)
- 1768 - Францын 15 дахь Ерөнхий сайд Эдуард Адольф Касимир Жозеф Мортье (1835 онд нас барсан)
- 1855 - Францын 11 дэх Ерөнхийлөгч Поль Дешанель (1922 онд нас барсан)
- 1885 - АНУ-ын 35 дахь тэргүүн хатагтай Бесс Труман (1982 онд нас барсан)
- 1888 - Грекийн Ерөнхий сайд Георгиос Папандреу (1968 онд нас барсан)
- 1902 - Америкийн улстөрийн шинжээч Харольд Лассуэлл (1978 онд нас барсан)
- 1910 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллиам Шокли (1989 онд нас барсан)
- 1913 - Саудын Арабын хаан Халид (1982 онд нас барсан)
- 1923 - Дууны хурдыг гүйцэж түрүүлсэн анхны нисгэгч Чак Йегер
- 1929 - Панамын зэвсэгт хүчний тэргүүн Омар Торрихос (1981 онд нас барсан)
- 1933 - Камерун улсын хоёр дахь Ерөнхийлөгч Пол Бияа
- 1934 - Алтан бөмбөрцгийн хоёр удаагийн шагналт жүжигчин Жорж Сигал
- 1947 - Америкийн сагсанбөмбөгч, дасгалжуулагч Майк Кришевски
- 1965 - Папуа Шинэ Гвиней улсын долоо дахь Ерөнхий сайд Петер О'Нил
- 1979 - Мексикийн нэрт хөлбөмбөгч Рафаел Маркез
- 1983 - Олимпын алт, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Их Британий завьч Анна Уоткинс
- 1984 - Олимпын алт, мөнгөн медальт, Дэлхийн гурав, Европын 16 алтан медальт Нидерландын усанд сэлэгч Хинкелайн Шройдер
- 1990 - Францын хөлбөмбөгч Мамаду Сахо
- 1994 - Голландын хөлбөмбөгч Мемфис Депай
Нас барсан алдартнууд
- 1130 - Ромын пап II Онориус (1060 онд төрсөн)
- 1141 - Унгарын хаан II Бела (1110 онд төрсөн)
- 1905 - Оросын уран зураач Константин Савицки (1844 онд төрсөн)
- 1928 - Монгол Улсын Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж (1868 онд төрсөн)
- 1942 - Бразилийн 11 дэх Ерөнхийлөгч Эпитасио Пессоа (1865 онд төрсөн)
- 1967 - "Ниссан Мотор" компанийг үндэслэгч Айкава Ёшисүке (1880 онд төрсөн)
- 1976 - Нигерийн дөрөв дэх ерөнхийлөгч Муртала Мохаммед (1938 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Мьянмар Хүүхдийн өдөр
- Дэлхийн радиогын өдөр
Commons: 2 сарын 13 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан