Jump to content

Агра

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Agra, Taj Mahal

А́гра (хиндигээр आगरा [Āgrā]) — Энэтхэг улсын умард хэсэгт орших Уттар-Прадеш мужид оршдог 1.7 сая хүн амтай хот. 1528-1658 онд Моголистаны эзэнт гүрний нийслэл хот байсан. Эдүгээ тус хот нь Моголын эзэнт гүрний үеийн барилгууд, ялангуяа алдарт Таж Махал бунханы ачаар Энэтхэгийн хамгийн том аялал жуулчлалын төвүүдийн нэг болоод байгаа юм.

Агра хот 15-р зуунд байгуулагдсан бөгөөд 1526 онд уг хотыг Бабур эзэлсэн юм. Түүний хаанчлалын үед Агра хотод анхны бэхлэлтүүд барьж эхэлсэн байна. 16-р зууны хоёрдугаар хагаст Агра Моголын эзэнт гүрний нийслэл болж хотын хөгжил цэцэглэлтийн эрин үе эхэлсэн. Энэ хот 500 мянга гаруй оршин суугчтай байсан бөгөөд Жумнагийн баруун эрэг дээр цайз барьсан. Гэсэн хэдий ч нийслэл хотыг 1658 онд Аурангзеб Аурангабад руу нүүлгэж Аграгийн уналтын үе эхэлсэн юм.

18-р зуунд хотын захирагч нар хэд хэдэн удаа солигсон юм. Агра нь Жац, Перс, Пуштунуудын хүчтэй сүйрэлд өртсөн байна. 1784 онд Агра хот Маратха улс сүйрүйлжээ. Эцэст нь 1803 онд Англичууд хотыг эзлэн авч, Маратхуудыг Аграгаас хөөн гаргажээ. Британийн эзэнт гүрний засаглалын дор Агра нь худалдааны чухал хот болж, аж үйлдвэр хөгжиж эхэлсэн юм. Агра хотыг Дели, Бенарес, Калькутта зэрэг хотуудтай төмөр замаар холбогдсон байна.

1857 онд ард түмний томоохон бослогын үеэр Британичууд хотыг орхиж, цайзад дотор өөрсдийгөө хамгаалж байсан бөгөөд бослогыг дарахын тулд Их Британийн армийн томоохон бүрэлдэхүүнийг Агра руу илгээж, босогчдыг дарсан байна.

Агра хот бол хөнгөн үйлдвэр (арьс шир, гутал, хөвөн, хөвөн ээрэх), хүнсний үйлдвэр болон металл боловсруулах аж үйлдвэрийн төв юм. Гар урлал хөгжсөн (үнэт эдлэлийн үйлдвэрлэл, гантиг, улаан элсэн чулуугаар хийсэн гар урлал орно). Хотод Их сургууль байдаг.

Үзэсгэлэнт газрууд

[засварлах | кодоор засварлах]

Агра цайз (XVI-XVII зуун), Таж Махал бунхан (1632-1650) нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.