Jump to content

Гэгээн Иером

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Гэгээн Иером судар уншиж байгаа нь", (1480), Зураач Доменико Гирландаио

Иером нь Католик шашны санваартан, шашин судлаач, түүхч бөгөөд одоогийн Итали улсын зүүн хойд нутагт Христийн тооллын 347 оны үед төрсөн.[1][2] [3] Пап I Дамасын дэмжлэгээр шашны номлол, Христийн ёс суртахууны талаар сургаал дэлгэрүүлж байснаараа Ром орчмын нутгуудад алдаршсан. Түүний орчуулсан Вулгат буюу Библийн латин хэл дээрх орчуулга католик сүмийн албан ёсны Библи болсон. [4]

Иеромийг Католик шашин, Үнэн алдартны сүм, Лютерийн урсгал, Англикан урсгалд ариун гэгээнтэн, шашны эрдэмтэн гэж дээдэлдэг бөгөөд жил бүрийн 9 дүгээр сарын 30-нд түүнийг дурсан шашны ёслол үйлддэг.

  1. Шек, П. Томас. Шашны Эцэг санваартнууд: Матайн тухай, 122-р боть. p. 5.
  2. Мэйси Вард, "Гэгээн Иером", Шид &Вард хэвлэлийн газар, Лондон 1950, х. 7
  3. Том Стритер, Шашин ба Өрнийн соёл: Шашны түүхийн үндэс, АудорХаус хэвлэлийн газар 2006, х. 102
  4. Schaff, Филип, ed. (1893). Христийн шашны эрдэмтэд Никеа ба Никеан тунхаглалын дараах үе. II боть. Vol. VI. Хэнри Вэйс. Нью Йорк: Христ итгэлт утга зохиолын хэвлэлийн газар. Татаж авсан: 2010-06-07. {{cite book}}: Invalid |ref=harv (help)