Калгари
Калгари
Calgary | |
---|---|
City of Calgary | |
Хоч: | |
Onward (Урагшаа) | |
Улс | Канад |
Муж | Альберта |
Бүс нутаг | Калгари хотын бүс нутаг |
Тооллогын хэлтэс | 6 |
Хотын тойрог | Роки Вью болон Футхиллс тойрог |
Байгуулагдсан | 1875 |
Нэгтгэсэн[3] | |
• Суурин | 11 сарын 7, 1884 |
• Хот | 1 сарын 1, 1894 |
Үгийн гарал | Калгари, Малл |
Засаг захиргаа | |
• Биет | Калгари хотын зөвлөл |
• Хотын дарга | Жиоти Гондек |
• Менежер | Дэвид Дакворт[4] |
Газар нутаг (2021)[5] | |
• Газар | 820.62 км2 (316.84 бээр2) |
• Хотын нутаг | 621.72 км2 (240.05 бээр2) |
• Бөөгнөрөл | 5,098.68 км2 (1,968.61 бээр2) |
Өндөр | 1,045 м (3,428 фут) |
Хүн ам | |
• Хот | 1,306,784 (3-т) |
• Нягтрал | 1,592.4/км2 (4,124/бээр2) |
• Хотын нутаг | 1,305,550 |
• Нягтрал | 2,099.9/км2 (5,439/бээр2) |
• Бөөгнөрөл | 1,481,806 |
• Нягтрал | 290.6/км2 (753/бээр2) |
Иргэдийн нэршил | Калгаричууд |
Цагийн бүс | UTC−07:00 (MST) |
• Зун (ЗЦ) | UTC−06:00 (MDT) |
Бүсийн дугаар | 403, 587, 825, 368 |
ДНБ (Калгари CMA) | CA$102.66 billion (2020)[9] |
ДНБ нэг хүнд ноогдох (Калгари CMA) | CA$79,885 (2022)[10] |
Вэб сайт | calgary |
Калгари (Англиар Calgary) нь Канадын Альберта мужийн хамгийн том хот болно. Тус хот мужийн өмнөд хэсэгт, дов толгод, өндөрлөг тэгш газарт Канадын Рокки нуруунаас зүүн тийш 80 орчим км-т оршино. Калгари Альберта мужийн Парклэнд бүсэд хамаарна. Калгари нь Канадын гуравдахь том хот бөгөөд 2008 оны хүн амын тооллогоор Калгарид 1,042,892 хүн оршин сууж байлаа.[11] 2006 онд метрополитан бүсийн хүн амын тоо 1,162,310 байсан[12] нь Калгарийн бүсийг Канадын хэмжээнд тавдахь том метрополитан бүс болгож байна. Калгари нь Эдмонтон хотоос чанх өмнө зүгт 298 км-т орших тул статистикчид эдгээр хотын хооронд хүн ам суурьшсан нарийн бүсийг "Калгари-Эдмонтоны коридор" гэж нэрлэдэг.[13] Калгари нь Торонто, Ванкуверийн хоорондох Канадын хамгийн том метрополитан бүс болно.
Калгари өвлийн спорт, эко-жуулчлалаар ихэд алдаршсан бөгөөд хотын ойролцоо томоохон уулын амралтын баазууд олон бий. Калгарийн эдийн засгийн үйл ажиллагаа нь газрын тосны салбарт төвлөрсөн боловч хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбар мөн хотын эдийн засгийн түргэн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Калгарид жил бүр олон томоохон баяр наадам болдгийн дотор Калгарийн үхэрчдийн баяр, Ардын дуу хөгжмийн наадам, Голтборын наадам, Нэг шар молтогчин родеогийн үзүүлбэр - Калгарийн олон улсын урлагийн наадам, Вөрдфест: Бэнфф-Калгарийн олон улсын зохиолчдын наадам, Нэг Дэлхий наадам (ГлөүбалФест), Карифест буюу Карибын наадам болдог. 1988 онд Калгари хот өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан Канадын анхны хот болсон. Энэхүү тоглолтыг зохион байгуулахын тулд Калгарийн Их Сургууль дээр дэлхийд хамгийн хурдан холын зайн тэшүүрийн уралдааны зам байгуулсан.
Калгари нь 2007 онд Форбс сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Мерсерийн амьдралын чанарын үзүүлэлтээр дэлхийн хамгийн цэвэр хотод тооцогдсон.[14]
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Эрик Волмерс (2012-05-13). "Alberta's best in TV, film feted at Rosies". Calgary Herald. Postmedia Network. Archived from the original on 2012-06-17. Татаж авсан: 2024-10-29.
- ↑ Кертис Сток (2009-07-07). "Alberta's got plenty of swing". Calgary Herald. Postmedia Network. Архивласан огноо 2015-01-03. Татаж авсан: 2024-10-29.
- ↑ "Байршил, түүхийн танилцуулга: Калгари хот" (PDF). Альберта хотын захиргаа. 2016-06-17. p. 15. Архивласан (PDF) огноо 2016-03-25. Татаж авсан: 2024-10-29.
- ↑ "Хотын менежерий намтар". Калгари хот. August 30, 2019. Archived from the original on 2020-08-06. Татаж авсан: 2024-10-29.
- ↑ 5.0 5.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named2021census
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs nameddowntown elevation
- ↑ "Хүн ам ба орон сууцны тоо: Канад ба хүн амын төвүүд". Канадын статистикийн алба. 2022-02-09. Татаж авсан: 2024-10-29.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named2021censusCMA
- ↑ "Gross domestic product (GDP) at basic prices, by census metropolitan area (CMA)". December 6, 2023.
- ↑ "Why Calgary? Our Economy in Depth" (PDF). Calgary Economic Development. June 2022. Татаж авсан: December 6, 2022.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named07 civic census
- ↑ Statistics Canada 2006 Census (March 13, 2007) Calgary CMA 2006 Community Profile[permanent dead link]. Catalogue no. 92-591-XWE. Ottawa. Retrieved on March 13, 2007
- ↑ Statistics Canada. "Calgary-Edmonton Corridor". Archived from the original on 2007-02-23. Татаж авсан: 2006-01-06.
- ↑ Forbes Magazine (2007). "Which Are The World's Cleanest Cities?". Татаж авсан: 2007-05-10.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (help)
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- Martin, James (2002). Calgary: the Unknown City. Vancouver: Arsenal Pulp Press. ISBN 1-55152-111-3.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help) - Janz, Darrel (2001). Calgary : heart of the new west. Memphis, TN: Towery Pub. ISBN 1-881096-93-9.