Консерватив Нам (Их Британи)
Их Британийн Консерватив нам (англи. The Conservative and Unionist Party), албан бус түүхэн нэр нь - тори (англи. tory) -Баруун төвийн үзэлтэй Их Британийн улс төрийн нам. Консерватив нам нь 1834 онд байгуулагдсан бөгөөд 19-р зуунд Либерал намын эгэн адил Их Британийн тэргүүлэх хоёр намын нэг байсан юм.
1920-иод онд Либерал нам иргэдийн саналаа алдаж эхэлсэн тул Их Британид Хөдөлмөрийн нам буюу Лейборист нам тус Консерватив намын гол өрсөлдөгч нам болжээ. 20-р зуунд Уинстон Черчилль (1940-1945, 1951-1955), Маргарет Тэтчер (1979-1990) зэрэг Консерватив намын Ерөнхий сайд нар Засгийн газрыг 57 жил тэргүүлэн удирдсан байна. Тэтчерийн үед эдийн засгийн либералчлалыг өргөн хүрээнд хийсэн гэж хүлээн зөвшөөрдөг үздэг.
2010 онд Дэвид Кэмероны удирдлага дор тус нам Засгийн эрхэнд эргэн ирсэн байна. 2014 оны сонгуулийн дүнгээр Консерватив нам Европын парламентад 19 суудал авч Британийн намуудаас гуравт орж байна.
Мөн үүнээс гадна тус нам нь Шотландын парламентад суудлын тоогоороо гуравт орж, Уэльсийн Үндэсний Ассамблейд хоёрт орж байна.
Намыг 2019 оны 7-р сарын 24-өөс 2022 оны 7-р сарын 7 хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Борис Жонсон удирдаж байв. Түүний өмнө буюу 21-р зуунд тус намыг Тереза Мэй (2016-2019), Майкл Ховард (2003-2005), Иан Дункан Смит (2001-2003), Уильям Хэйг (1997-2001) нар удирдаж байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1720-иод оноос эхлэн "Тори"-гийн удирдагчид түүхэн шинэ нөхцөл байдлыг харгалзан намыг сэргээн босгож, нийгэм-философи, үзэл суртал-шашин, улс төр, түүнчлэн тактик, зохион байгуулалтын үндсийг тавьжээ. Энэ нь Английн хоёр нам тэргүүлэх тогтолцоонд дотор хоёр намын нэг болох Торичуудын байр суурийг баталгаажуулсан юм. 18-р зууны дунд үеэс Торичууд эцэст нь газар нутгийн язгууртнууд болон Англикан шашны дээд хэсэг, жижиг ба дунд язгууртнууд, жижиг хөрөнгөтний ашиг сонирхлыг илэрхийлдэг нам болон төлөвшсөн. 1780-аад оноос хойш 1830 он хүртэл Торичууд байнга Засгийн эрхэнд байсан.
19-р зууны дунд үед Тори намын үндсэн дээр Их Британийн Консерватив нам байгуулагдаж, дэмжигчид дунд "Тори" нэрийг албан бусаар хадгалсан байна. "Консерваторууд" гэсэн нэр томъёо 1830-аад оноос хойш бий болсон. 1832 оны парламентын шинэчлэлийн дараа консерваторуудын орон нутгийн байгууллагууд үүсч эхэлсэн бөгөөд 1867 онд Консерватив ба Үндсэн хуулийн нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд нэгдэж эхэлжээ. Намын үүсэл хөгжилд Бэнжамин Дизраэли (1846—1881, 1868 онуудад тори, дараа нь консерваторуудын удирдагч, 1874—1880 онуудад Ерөнхий сайд) маш их үүрэг гүйцэтгэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Уинстон Черчиль тус намын дарга бөгөөд Засгийн газрыг тэргүүлж амжилттай ажилласан гэж үздэг.
Дараа нь "Төмөр хатагтай" Маргарет Тэтчерын үе эхэлсэн.
Албан ёсны цахим хуудас: https://www.conservatives.com/