Jump to content

Таваг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хээлэхийн өмнөх тавагнууд

Таваг нь хавтгай хэлбэртэй сав суулга юм. Хэлбэрийн хувьд дугуй байх нь элбэг боловч дөрвөлжин, зуйван зэрэг хэлбэртэй байдаг. Захаараа бага зэрэг дээш төвийсөн хэлбэр нь хоол ундыг хийхэд тохиромжтой. Таваг нь хоол хийж идэх хамгийн үндсэн сав суулга юм. Шөл багатай, хуурай хоол хийхэд хавтгай шахуу таваг тохирох бол шөлтэй хоол хийхэд гол хэсгээрээ хонхор таваг хэрэглэнэ. Аягыг ч гэсэн нэгэн төрлийн таваг гэж үзэж болох юм.

Таваг хийдэг материалууд

[засварлах | кодоор засварлах]

Тавгийг ерөнхийдөө шаазан, шавар, мод, шил, хуванцар, металл зэргээр хийдэг бөгөөд нэг удаагийн хэрэглээний зориулалттайгаар полистирин буюу цаасан таваг хэрэглэгдэх нь бий.

Хоол хэмжих нэгж "таваг"

[засварлах | кодоор засварлах]

Хоолыг хүнд хийж өгөхдөө голчлон тавганд хийдэг тул хоолыг хэмжих нэгж болгон "таваг" гэдэг ухагдахууныг ашиглана.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Таваг – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Таваг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан