Томас Спенсер Монсон
Томас Спенсер Монсон (1927оны 8-р сарын 21)Америкийн шашны тэргүүн санаачлагч, мөн өнөөгийн "Есүс Христийн "Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм" -ийн 16 дахь ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч Монсон нь шашны дагалдагчиддаа, энэ дэлхий дээрх бурханы иш үзүүлэгч бошиглогч хэмээн хүндлэгдсэн хүн юм. Монсон нь амьдралынхаа ихэнхи хэсгийг сүмийн янз бүрийн удирдагчийн албан тушаалд итгэлтэйгээр үйлчилсэн.
Монсон 36 насандаа сүмийн төлөөлөгч болж байсан. 1995 оны 3 сарын 12-оос сүмийн ерөнхийлөгчийн 1-р зөвлөхөөр болон 12 төлөөлөгчийн зөвлөлд үйлчилж байсан. Дараа нь сүмийн ерөнхийлөгч болсон. Тэрээр 2008 оны 2срын 3-нд сүмийн ерөнхийлөгч Гордан Б. Хинклийг нас барсаны дараа залгамжлан авсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Монсон нь Юта муж, Солт-Лейк хотод төрсөн. Түүний эцэг эх, Спенсер Монсон (1901-1979)мөн Гладис Конди (1902-1973). Монсон нь зургаан хүхдийн хоёр дахь нь бөгөөд өнөр өтгөн гэр бүлд өссөн. Ээжийн талын хамаатануудтайгаа нэг ижил гудманд амьдардаг байсан ба үргэлж аялалд явдаг байв. Энэ гудманд мөн Мексик гаралтай байнгын оршин суугчид амьдардаг байсан. Монсоны гэр бүл Мексик хөршүүдтэйгээ маш сайхан харилцаатай байсан. Монсон нь өсвөр насаа голдуу хамаатнуудын хамт Греинджер хотын фермд (Одоогийн Уэст Валли хотын хэсэг) өнгөрүүлсэн.
1940 оноос 1944 онд Монсон нь Солтлейк хотын "West high school" дунд сургуульд суралцсан. 1944 оны намар Юта мужийн их сургуульд элсэн орсон. Их сургуульд байх үедээ өөрийн ирээдүйн эхнэр Фрэнсистэй танилцсан. Түүний гэр бүл нийгмийн дээд давхаргаас гаралтай боловч түүний эцэг Франц Жоннсонтой илүү ойр дотно танилцаж холбоотой болсон. Шведэд Монсоны нагац ах түүнд баптисм хүртээсэн. 1945 онд Монсон нь Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэрэгт элсэж, Номхон далайн фронтод дэлхийн хоёрдугаар дайнд оролцохоор татагдсан. Тэр Калифорн мужийн Сан Диего-д хуваарилагдаж дайны төгсгөлд хилийн чандруу томилогдсон. Дайн дууссаны дараа түүний алба 6 сар үргэлжилж, дараагаар нь Юта мужийн их сургуульдаа эргэн ирсэн. 1948 онд Монсон нь бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Залуу байхдаа Монсон бүрэн цагийн номлолд үйлчилээгүй. 1948 оны 10 сарын 27 нд 21 настай байхдаа Фрэнсис Беверли Жоннсонтой Солт-Лейк хотын ариун сүмд гэрлэсэн. Хосууд 3 хүүхэдтэй болсон. Томас Ли, Энн Фрэнсис, мөн Кларк Спенсер. Монсон хэсэг хугацаанд Юта мужийн их сургуульд багшилж, дараа нь түүний ажлын амжилт эхэлсэн. Дезерет Ньюс сонингийн газар анх ажиллаж эхэлсэн ба удалгүй рекламны бизнест атжилт олж эхэлсэн. Мөн Монсон ерөнхийлөгч Гордон Б.Хинклитэй хамт үйлчилж байсан.
Анхны ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]1985 онд сүмийн ерөнхийлөгч Спенсер Б.Кимбалыг нас барсаны дараа Эзра Тафт Бенсон ерөнхийлөгч болсон бөгөөд түүний нэг болон хоёрдугаар зөвлөхөөр Гордон Б.Хинкли, Монсон нар дуудагдсан. 58 насандаа Монсон хамгийн залуу төлөөлөгч болсон нь 1901 онд үйлчилж байсан Антон Х.Лундтай адил юм. Төлөөлөгч Хинкли, Монсон нар Бенсоны дараагийн ерөнхийлөгч Ховард У.Хантерийн зөвлөхөөр хамт үйлчилсэн. 1995 онд Хантер нас барсаны дараа Хинкли ерөнхийлөгч болсон ба Монсон мөн түүний зөвлөхөөр үйлчилж байсан. 2008 оны 1сарын 27 нд Хинклигийн дараа Монсон сүмийн ерөнхийлөгч болсон.
Сүмийн ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (түүнийг нас барахаас 7 хоногийн өмнө) дараа Монсон Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн 16 дахь ерөнхийлөгч болсон. Монсон өөрийн зөвлөхөөр Хенри Б.Айринг болон Дитер Ф.Угдорф нарыг сонгосон.
Монсоныг төрөх үед сүм Америкийн баруун хэсгийн мужуудаар байрлаж байсан ба ойролцоогоор 650000 сүмийн гишүүдтэй байжээ. Харин ерөнхийлөгч болоход сүм дэлхий даяар 13 сая гаруй гишүүдтэй болжээ.2008 оны 10 сараас Монсон шинээр 13 ариун сүмийг барьсан. Монсон анх удаа өөрийн зөвлөхүүдийн хамт ерөнхийлөгч Жорж У.Буш Солт-лейк хотод айлчлах үеэр уулзаж байсан. Дараа ньтөлөөлөгч Даллин Г.Өүкстэй хамт сенатор Харри Ридом ерөнхийлөгч Барак Обама нартай уулзсан. Монсон уулзалтын үеэр ерөнхийлөгч Обамад, түүний гэр бүлийн түүхийн 5 боть ном бэлэглэсэн.
Ариун сүмийн ажил
[засварлах | кодоор засварлах]Монсон Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн ерөнхийлөгчийн хувьд дараах ариун сүмийг адисласан: Айдохо мужийн Рексбургийн ариун сүм, 2008 оны 10 сар; Бразилын Күритиб ариун сүм, 2008 оны 11 сарын 1,; Айдохо мужийн Твин Фоллс ариун сүм, 2008 оны 8 сарын 24; Юта мужийн Дрэйпер ариун сүм, 2009 оны 5 сарын 24; Юта мужийн Окир Маонтен ариун сүм, 2009 оны 8 сарын 21; Украйны Гилл Вэлли ариун сүм, 2010 оны 8 сарын 29. Ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх байхдаа дараах ариун сүмийг адисласан: 1986 онд Бүэнос-Айрес ариун сүм болон Аргентинийн Луйсвил ариун сүм, Мексикийн Мерид ариун сүм, Кентук мужийн Рено ариун сүм, Мексикийн Виллахерм ариун сүм, Мексикийн Веракруз ариун сүм. Ерөнхийлөгч Монсон 12 төлөөлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа өөр олон ариун сүмийн адислалд оролцсон.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.