Тэмз мөрөн
Тэмз мөрөн (Англи: Thames, [ˈtɛmz], Латин: Tamesis, Оксфорд орчим айзис, англи. Isis) Их Британийн өмнө хэсэгт Лондон хотын дундуур урсах мөрөн юм.
Урт нь - 330 км, голын ай сав газар нь - 14 250 км² юм.
Далайн түвшнээс дээш 108 метр Котсуолд-Хилс өндөрлөгт эх авч Лондон хотын нутгаар өнгөрч, Хойд тэнгист цутгадаг. Борооны усаар тэжээгддэг.
Тэмз мөрөн Оксфордын болон бусад сувгаар дамжин Бристолийн булан, Ирландын тэнгистэй холбогддог. Тэмз гол дээр 1839 оноос хойш жил бүр Хааны нэрэмжит Хенли завины уралдаан (англ. Henley Royal Regatta) зохион байгуулагддаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Ромын байлдан дагуулалтын үед Ромын легионууд Их Британид удаа дараа хүрч байв. Юлий Цезарь НТӨ 55 онд Британид анхны цэргийн довтолгоогоо хийсэн байна. Жилийн дараа тэр буцаж ирсэн боловч Тамесис (Thamesis) гэж нэрлэсэн гол нь түүнийг урагшлахад саад тотгор болж байжээ.