Шар алчууртны бослого
Appearance
Шар алчууртны бослого (англи. Yellow Turban Rebellion, МЭ 184—204 онууд) — Хятадын Зүүн Хань улсын сүүлийн үед болсон тариачдын бослого юм. Үүний улмаас улс оронд тогтворгүй байдал үүсч Хань улс нуран унах гол шалтгаан болсон байна.
Бослогыг санаачлагч нь Тайпин Дао (Их энх тайвны зам-хөгжлийн зам) буюу Лао Цзы- гийн шашны урсгал байсан бөгөөд энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрахыг зөгнөсөн юм. Бослогыг Жан Жяо, Жан Бао, Жан Лян нарын 3 ах дүү нар удирдаж байв. Энэхүү бослого МЭ 184 онд эзэн хаан Лингийн үед гарсан байна. Хэдийгээр гол бослого МЭ 185 онд дарагдсан ч эсэргүүцсэн газар нутаг болон шинээр гарч ирж буй бослогыг МЭ 205 он гэхэд бүрэн дарахад 21 жил зарцуулсан байна.