4 сарын 23
Appearance
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
4 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 113 дахь (өндөр жил бол 114 дэх) өдөр юм. Мөн он дуустал 252 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 215 - Ромын эзэнт гүрэн Трасменийн тулаанд Финикийн хаант улсыг ялсаныг бэлгэдэж Цолмон бурханы сүм ашиглалтад оров.
- 711 - Франкуудын хаан ширээнд III Дагобер суув.
- 1014 - Ирландын их хаан Брайн Бору Викингийн эзлэн түрэмгийлэгчдийг ялав. Гэвч тулааны үеэр Брайн Бору амиа алджээ.
- 1343 - Эстонийн вант улсад шөнө бослого дэгдэв.
- 1348 - Английн хаан III Эдуард "Гэгээн Жоржийн өдөр"-ийг тэмдэглэх зарлиг гаргажээ.
- 1516 - Одоогийн Ингольштадт хотод шар айраг нэрэх орцыг соёрхон батлав.
- 1635 - АНУ-ын нутаг дэвсгэрт хамгийн анхны нийтийн сургууль байгуулагдав. Бостон хотод Бостоны латин сургууль байгуулагджээ.
- 1655 - Англи-Испанийн дайн: Санто Доминго хотыг Английн цэргүүд бүслэжээ. Долоон хоногийн дараа бүслэлт бүтэлгүйтсэн юм.
- 1660 - Швед болон Польш улсын хооронд энхийн гэрээ байгуулагдав.
- 1661 - Английн хаан ширээнд II Чарльзыг залах ёслол болжээ.
- 1815 - Сербийн хоёрдугаар бослого: Османы эзэнт гүрнийг эсэргүүцсэн Сербичүүдийн хоёр дахь бослого дэгдэв.
- 1914 - Шинэ тутам бий болсон бейсболын анхны тэмцээн АНУ-ын Чикаго хотод болжээ.
- 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бельгийн Буржес-Зийбрюже боомтыг мэдэлдээ авахаар Британийн тэнгисийн цэрэг дайралт үйлдэв.
- 1920 - Туркийн үндэсний их ассемблей байгуулагдав. Улмаар Султан VI Мехмедийг хаан ширээнээс нь буулгаж, үндсэн хууль батлах үйл ажиллагаанд оржээ.
- 1927 - Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд Уельсийн Кардифф Сити клуб түрүүлэв. Кардифф Ситигээс тоглогч Хью Фергусон Арсеналын хаалганд гоол оруулж цом авчирчээ. Ингэснээр тус тэмцээнд түрүүлсэн цорын ганц Уэльс баг болсон юм.
- 1935 - Польш улсад үндсэн хууль батлагдав.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Вермахтын зөвлөл Афиныг халдан довтолсоны дараа Грекын парламент II Гиорг хааныг ширээнээс нь буулгажээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы удирдагч Адольф Гитлер Херманн Герингийг өөрийнхөө залгамжлагчаар нэрлэж, түүнд цахилгаан явуулжээ. Яг ийм төрлийн цахилгааныг Йозеф Геббельс, Карл Дөнитц нар руу явуулсан байдаг.
- 1946 - Филиппиний холбооны сүүлийн ерөнхийлөгчөөр Мауэль Рохас тодорчээ.
- 1949 - Хятадын иргэний дайн: Хятадын ардын чөлөөлөх тэнгисийн цэрэг байгуулагдав.
- 1951 - Америкийн Тагнуулын төв газар сэтгүүлч Уиллиам Н.Оатисийг Чехословак улсад тагнуулын мэдээ дамжуулсан хэргээр баривчилжээ.
- 1961 - Алжирт Францын генералууд нэвтрэв.
- 1967 - Зөвлөлтийн сансрын хөтөлбөр: ЗХУ-ын Засгийн газар "Союз 1" хөлгийг хөөргөж, сансрын нисэгч Владимир Комаров тойрог замд гарав.
- 1968 - Вьетнамын дайн: АНУ-ын Нью-Йорк хотын Колумбиа их сургуулийн оюутнууд дайныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.
- 1971 - Бангладешийн чөлөөлөх дайн: Зүүн Пакистаны Жатхибанга тосгоны 3,000 хинду иргэд Разакарсын халдлагаас дүрвэн гарав.
- 1985 - Алдарт Кока-Кола компани бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, орц найрлагыг өөрчлөн "New Coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч худалдааны амжилтгүй байдал, олон нийтийн шүүмжлэл зэргээс шалтгаалан гурван сарын дараа худалдаанаас татжээ.
- 1990 - НҮБ-ын 160 дахь гишүүнээр Намиб улс бүртгүүлэв. Мөн тэд Үндэстнүүдийн холбооны 50 дахь улс болжээ.
- 1993 - НҮБ-ын хяналтан дор Эритр улс Этиопоос тусгаар тогтнох эсэх асуудлаар олон нийтийн санал хураалт явуулав.
- 2005 - Нийгмийн сүлжээний хамгийн алдартай цахим хуудас болох YouTube-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг "Me at the Zoo" нэрээр оруулжээ.
- 2013 - Иракын Хавижа хотод олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болж 28 хүн амиа алдан, 70 хүн бэртэж гэмтжээ.
- 2018 - Канадын Торонто хотод автомашинаар олон нийт рүү дайрч 10 хүн амиа алдан, 13 хүн шархаджээ. Хэргийг үйлдсэн 25 настай Алек Минассан гэгчийг тэр дор нь барвилчилсан байна.
- 2019 - Мьянмар улсад байх хаш чулууны уурхайд осол гарч дөрвөн уурхайчин, хоёр аврагч энджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1185 - Португалийн хаан II Афонсо (1223 онд нас барсан)
- 1564 - Английн нэрт зохиолч, эмгэнэлт жүжгийн мастер, яруу найрагч Уиллиам Шекспир (1616 онд нас барсан)
- 1791 - АНУ-ын 15 дахь ерөнхийлөгч Жеймс Бюканан (1868 онд нас барсан)
- 1812 - Шинэ Зеландын тав дахь ерөнхий сайд Фредерик Уитакер (1891 онд нас барсан)
- 1819 - Шинэ Зеландын гурав дахь ерөнхий сайд Эдуард Стаффорд (1901 онд нас барсан)
- 1858 - Нобелийн шагналт Германы физикч Макс Планк (1947 онд нас барсан)
- 1867 - Нобелийн шагналт Данийн физикч Йоханнес Фибижер (1928 онд нас барсан)
- 1897 - Олимпын мөнгөн медальт Шведийн гурвын харайгч Фолке Янссон (1965 онд нас барсан)
- Нобелийн энхтайвны шагналт Канадын 14 дэх ерөнхий сайд Лестэр Б.Пийрсон (1972 онд нас барсан)
- 1899 - Нобелийн шагналт Шведийн эдийн засагч Бертил Охлин (1979 онд нас барсан)
- 1902 - Нобелийн шагналт Исландын зохиолч Халлдор Лазнесс (1998 онд нас барсан)
- 1928 - Хүүхэд насандаа алдаршсан Америкийн жүжигчин, дипломатч Шерли Темпл (2014 онд нас барсан)
- 1936 - Америкийн нэрт дуучин, ая зохиогч Рой Орбисон (1988 онд нас барсан)
- 1941 - Финландын 38 дахь ерөнхий сайд Пааво Липпонен
- "New Line Cinema" компанийг үндэслэгч Майкл Линн
- 1969 - Олимпын аварга, Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга АНУ-ын усанд сэлэгч Мартин Лопез-Зуберо
- Олимпын хошой, дэлхийн тав, дэлхийн цомын дөрөв, европын дөрвөн удаагийн аварга ЗХУ-ын гимнастикч Елена Шушулова
- 1978 - Олимп, дэлхийн аварга Этиопын марафонч Гезахен Абера
- 1979 - Олимпын гурав, дэлхийн нэг удаагийн аварга Финландын цаначин Самппа Лаюунен
- 1986 - Олимпын гурав, тив, дэлхийн есөн удаагийн аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Свен Крамер
- 1988 - Нигерийн хөлбөмбөгч Виктор Аничебе
- Олимпын хошой, дэлхийн дөрөв, еврпын гурван удаагийн аварга Их Британийн триатлонч Алистейр Браунлий
- 1995 - Америкийн загвар өмсөгч Жижи Хадид
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 711 - Франкуудын хаан III Шильдебер (670 онд төрсөн)
- 1196 - Унгарын хаан III Бела (1148 оны орчим төрсөн)
- 1217 - Норвегийн хаан II Инге (1185 онд төрсөн)
- 1605 - Оросын хаан Борис Годунов (1551 онд төрсөн)
- 1616 - Испанийн нэрт зохиолч Мигель де Сервантес (1547 онд төрсөн)
- 1951 - Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын 30 дахь Дэд Ерөнхийлөгч Чарльз Ж.Дейвс (1865 онд төрсөн)
- 1992 - Балбын 27 дахь Ерөнхий сайд Танка Прасад Ачаря (1912 онд төрсөн)
- 1998 - Грекын Ерөнхий сайд Константинос Караманлис (1907 онд төрсөн)
- АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн аминд халдсан Жеймс Өрл Рей (1928 онд төрсөн)
- 2007 - ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин (1931 онд төрсөн)
- 2016 - Тайландын Ерөнхий сайд Банхарн Сильпа-Арча (1932 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн номын өдөр
- НҮБ-ын Англи хэлний өдөр
- Хятад Тэнгисийн цэргийн өдөр
Commons: 4 сарын 23 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан