The Eminem Show
The Eminem Show | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Студийн цомог: Эминэм | |||||||||||
Худалдаанд гарсан | 2002 оны 05 дугаар сарын 26 | ||||||||||
Бичлэг | 2001-2002 он | ||||||||||
Бичлэгийн студи | Shady, Aftermath, Interscope | ||||||||||
Жанр | Хип хоп, реп рок, улс төрийн хип хоп | ||||||||||
Үргэлжлэх хугацаа | 77:30 | ||||||||||
Үйлдвэрлэгч | Эминэм, Доктор Дре (Гүйцэтгэх продюсер), Жефф Басс, Мистер Портер | ||||||||||
Студи | Encore (Бурбанк, Калифорн), Marshall Mathers' house (Детройт, Мичиган), 54 Sound (Ферндэйл, Мичиган) | ||||||||||
|
The Eminem Show нь Америкийн реппер Эминэм-ийн дөрөв дэх студийн цомог юм. Анх 2002 оны 06 дугаар сарын 04-нд худалдаанд гарахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас 9 хоногоор наашлуулж 2002 оны 05 дугаар сарын 26-нд Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records-оор дамжуулан гарсан байна. Энэ цомогт Эминэм продюсерын үүргийг голчлон гүйцэтгэж, ихэнх дуунууд дээрээ өөрөө ажиллаж, заримыг нь олон жилийн турш хамтран ажиллаж буй Жефф Басс-тай хамтран бүтээсэн байна. Цомогт Оби Траис, Д12, Доктор Дре, Нэйт Догг нартай хамтарсан дуунууд багтсан болно.
Энэхүү цомог өмнөх цомгуудаасаа ялгаатай нь реп рок-ийг шинээр оруулж ирсэн бөгөөд доторх агуулга нь Эминэмийн хип хоп соёл дах нэр хүнд, мөн түүний алдар нэрийн талаарх хоёрдмол санаа бодол дээр тулгуурлан гарсан байна. Мөн энэ цомогт 2001 оны 9 сарын 11-ний халдлага, Осама бен Ладен, Терроризм-ын эсрэг дайн, ерөнхийлөгч Жорж Буш, Лин Чейни, Типпер Гор зэрэг АНУ-ын улс төрчид болон улс төрийн байдлын талаар дурдсан байдаг. The Eminem Show дээр урьдын хошигносон байдал багатай, уянгын арга барилаар илүү хандсан бөгөөд Эминэм цомогтоо хувь хүний үзэл бодол талаас бичиж, хоёрдогч дүр Слим Шэйди-гээсээ нэг алхам ухарсан юм.
Тухайн үед буюу 2002 онд хамгийн их хүлээлттэй цомог байсан The Eminem Show нь Billboard 200-д нэгдүгээрт бичигдэж, 6 долоо хоног тасралтгүй тэргүүлжээ. Цомог АНУ-д 2 долоо хоногийн хугацаанд 1.3 сая гаруй хувь борлогдож, бас Их Британийн цомгийн жагсаалтыг 5 долоо хоног дараалан тэргүүлсэн байна. "Without Me", "Cleanin' Out My Closet", "Superman", "Sing for the Moment" зэрэг дөрвөн сингл, мөн цомгийн хамгийн алдартай дуу болох 'Till I Collapse нар нь арилжааны амжилтыг олсон байна. Энэхүү цомгоор дамжин Эминэмийн төлөвшсөн байдал, дотоод сэтгэлийн үг, цомгийн бүтэц зэрэг нь олны сайшаал, магтаалыг хүртсэн байна.
The Eminem Show цомог нь 2002 онд АНУ-д төдийгүй дэлхий даяар хамгийн их борлуулалттай цомог байсан бөгөөд хөгжмийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай хип хоп цомог төдийгүй өнөөг хүртэл борлуулалт нь үргэлжилсээр байгаа маш их амжилтыг дагуулсан цомог юм. Энэхүү цомог нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос Diamond гэрчилгээг авч дэлхий даяар 27 сая хувь борлогдсон нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгуудын нэг бөгөөд 21-р зууны хамгийн их борлуулалттай хоёр дахь цомог болж байна. 2003 оны Грэммийн шагнал гардуулах ёслол-д "Оны шилдэг цомог" номинацид нэр дэвшиж, "Шилдэг реп цомог"-оор шалгарсан бол "Without Me" "Шилдэг клип"-ээр шалгарсан байна. Blender, Muzik, Launch сэтгүүлүүдээс үүнийг 2002 оны шилдэг цомгоор нэрлэж, мөн хэд хэдэн хэвлэлүүдээс арваны шилдэг цомгуудын нэгээр нэрлэжээ.
Стандарт хувилбар
[засварлах | кодоор засварлах]№ | Нэр | Үргэлжлэх хугацаа |
---|---|---|
1. | "Curtains Up (Skit)" | 0:30 |
2. | "White America" | 5:24 |
3. | "Business" | 4:11 |
4. | "Cleanin' Out My Closet" | 4:57 |
5. | "Square Dance" | 5:23 |
6. | "The Kiss (Skit)" | 1:15 |
7. | "Soldier" | 3:46 |
8. | "Say Goodbye Hollywood" | 4:32 |
9. | "Drips (featuring Obie Trice)" | 4:45 |
10. | "Without Me" | 4:50 |
11. | "Paul Rosenberg (Skit)" | 0:22 |
12. | "Sing for the Moment" | 5:39 |
13. | "Superman" | 5:50 |
14. | "Hailie's Song" | 5:20 |
15. | "Steve Berman (Skit)" | 0:33 |
16. | "When the Music Stops (featuring D12)" | 4:29 |
17. | "Say What You Say (featuring Dr. Dre)" | 5:09 |
18. | "'Till I Collapse (featuring Nate Dogg)" | 4:57 |
19. | "My Dad's Gone Crazy" | 4:27 |
20. | "Curtains Close (Skit)" | 1:01 |
Нийт үргэлжлэх хугацаа: |
77:19 |
Өргөтгөсөн хувилбар
[засварлах | кодоор засварлах]№ | Нэр | Үргэлжлэх хугацаа |
---|---|---|
21. | "Stimulate" | 5:03 |
22. | "The Conspiracy Freestyle" | 2:50 |
23. | "Bump Heads (featuring Tony Yayo, Lloyd Banks & 50 Cent)" | 4:41 |
24. | "Jimmy, Brian and Mike" | 3:21 |
25. | "Freestyle #1 (Live from Tramps, New York 1999)" | 1:17 |
26. | "Brain Damage (Live from Tramps, New York 1999)" | 1:24 |
27. | "Freestyle #2 (Live from Tramps, New York 1999)" | 0:52 |
28. | "Just Don't Give a Fuck (Live from Tramps, New York 1999)" | 3:15 |
29. | "The Way I Am (Live from Fuji Rock Festival 2001)" | 3:43 |
30. | "The Real Slim Shady (Live from Fuji Rock Festival 2001)" | 4:45 |
31. | "Business (Instrumental)" | 4:11 |
32. | "Cleanin' Out My Closet (Instrumental)" | 5:42 |
33. | "Square Dance (Instrumental)" | 6:17 |
34. | "Without Me (Instrumental)" | 4:48 |
35. | "Sing for the Moment (Instrumental)" | 6:23 |
36. | "Superman (Instrumental)" | 7:02 |
37. | "Say What You Say (Instrumental)" | 5:05 |
38. | "'Till I Collapse (Instrumental)" | 5:45 |
Нийт үргэлжлэх хугацаа: |
71:19 |
Цомгийн нэр | Цомгийн дэлгэрэнгүй | Чартад эзэлсэн байр | Борлуулалт | Гэрчилгээ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
АНУ | Австрали | Бельги | Канад | Дань | Франц | Герман | Шинэ Зеланд | Швецарь | Их Британи | ||||
The Eminem Show |
|
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
|