Jump to content

Азийн өвлийн наадам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Азийн өвлийн наадам (Англи: Asian Winter Games) нь Азийн Олимпын Зөвлөлийн гишүүн орнуудын дунд дөрвөн жил тутамд зохиогддог спортын цогц арга хэмжээ юм. Анх 1982 онд Японы Олимпын Хороо Азийн наадмын өвлийн спортын хувилбарыг зохион байгуулахаар санаачилж, анхны наадмыг 1972 оны өвлийн олимпийг зохион байгуулж байсан туршлагатай Саппоро хотдоо 1986 онд зохион байгуулж байсан түүхтэй.

Анхны наадамд Азийн Олимпын Зөвлөлийн гишүүн долоохон орон оролцож байсан бол Астана, Алматы хотуудад зохиогдсон 2011 оны наадамд АОЗ-ийн 45 гишүүн орноос 26 нь оролцож, оролцогч орнуудын тоо өссөөр байна.

Он Наадам Зохион байгуулагч хот Тэргүүн байр Дэд байр Гутгаар байр
1986
1-р
Япон Саппоро  Япон  Хятад  Өмнөд Солонгос
1990
2-р
Япон Саппоро  Япон  Хятад  Өмнөд Солонгос
1996
3-р
Хятад Харбин  Хятад  Казахстан  Япон
1999
4-р
Өмнөд Солонгос Канвон  Хятад  Өмнөд Солонгос  Казахстан
2003
5-р
Япон Аомори  Япон  Өмнөд Солонгос  Хятад
2007
6-р
Хятад Чанчунь  Хятад  Япон  Өмнөд Солонгос
2011
7-р
Казахстан АстанаАлматы  Казахстан  Япон  Өмнөд Солонгос
2017
8-р
Япон СаппороОбихиро[1]
2021
9-р

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Япон 111 123 89 323
2  Хятад 82 71 96 249
3  Казахстан 69 51 44 164
4  Өмнөд Солонгос 58 65 76 199
5  Умард Солонгос 1 4 11 16
6  Узбекистан 1 2 4 7
7  Ливан 1 1 0 2
8  Монгол 0 1 6 7
9  Иран 0 1 2 3
10  Киргиз 0 0 1 1
Нийт 323 319 329 971
  1. "Northern Japan cities to co-host 2017 Asian Winter Games". Kyodo News English. Архивласан огноо 2011-04-11. Татаж авсан: 1 сарын 31. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)